Гар утасны хулгайчдыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

Гар утасны хулгайчдыг илрүүлжээ

Эрлийз морьдын уралдааныг үзэхээр Хүй долоон худгийн морь барианы газарт явж очсон Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэн халааснаасаа “Самсунг” маркийн гар утсаа алдсан байна. Цагдаагийнханд энэ талаар мэдээлснээр эл хэргийг тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн ажилгүй 25 настай эрэгтэй Э гэгч хулгайлсан болохыг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албаныхан шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Мөн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн Т цүнхнээсээ 10 мянган төгрөг, “Нокиа-2600” маркийн гар утсаа алдсаныг Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, 40 настай эмэгтэй О гэгч хулгайлсан болохыг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албаныхан тогтоон, илрүүлжээ. Дээрх хэргүүдийг одоо тус тасгийнхан үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж