“Газар уснаа явагч”-ийн итгэмээргүй амжилт

Хуучирсан мэдээ: 2016.08.16-нд нийтлэгдсэн

“Газар уснаа явагч”-ийн итгэмээргүй амжилт

Олимпийн наадмын 23 алтан медальтай усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпсийг “газар, уснаа явагч” хэмээн хочлох болжээ. Усанд сэлэлтийн спортын бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин Майкл Фелпс өдгөө 31 настай. Тэрбээр Риогийн Олимпоос таван алт, нэг хүрэл медальтай буцаж байна. Өмнө нь 2004 онд болсон Афины олимпоос 6 алт, 2 хүрэл, 2008 оны Бээжингийн олимпоос 8 алтан медаль, 2012 он Лондоны олимпоос 4 алт, 2 мөнгөн медальтай.

193 см өндөр 84 кг жинтэй Майкл Фелпс усанд сэлэхэд төгс зохицсон биетэй болохыг физикийн хэмжилт, судалгаанд үндэслэн тогтоожээ. Түүний уушиг энгийн хүнийхээс хоёр дахин их багатаамжтай аж. Майкл Фелпс усан сэлэлтийн гурван төрөлд 100 метрээс гадна буухиа уралдаанд /4*200/ дэлхийн дээд амжилтын эзэн. Долоон настайгаасаа хойш усан спортоор хичээллэж эхэлснээр “хоёр нутагтан” болжээ. Тэрбээр 10 настайдаа 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд АНУ-ын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон нь анхны амжилт нь байв.

Одоо Майкл Фелпс уснаас гарч, газар дээрх хувийн амьдралдаа илүү цаг зарцуулахад анхаарахаар шийджээ. Тэрбээр Олимпийн дараа найз бүсгүй Николь Жонсонтой хуримаа хийхээр төлөвлөсөн гэнэ. АНУ-ын Калифорни муж улсын гоо бүсгүй Николь Жонсонтой өнгөрсөн онд сүй тавьсан аж. Хосууд гурван сартай Бумер гэх хүүтэй.

2008 оны олимпийн дараа тэрээр Майкл Фелпс санг байгуулсан ба усан спортын хөгжил, эрүүл аж төрөхүйг сурталчлахад хувь нэмрээ оруулахаар ажиллаж байгаа.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж