Намар ойртож байгаа учраас энэ талаар эртнээс бодож байх нь зөв байх шүү.
Наадмын дараа намар гэсэн яриа бидэнд бий. Нэг л мэдэхэд намар хүрээд ирнэ. Түүнд бэлтгэх хамгийн амар бөгөөд энгийн арга нь өдөн хүрэмнүүд. Харин бол дэгжин бүсгүйчүүд ганцхан өдөөр явдаггүй нь ойлгомжтой. Энэ намар юу өмсөх вэ гэдгийг эдгээр зургуудаас хараарай. Өнөөдөр хүрмийг ихэнх дайзайнерууд санал болгож байна.
Интернэт дэлгүүрүүдийн бараанаас хамгийн их сонирхол татсан нь /памбагар/ хүрмүүд байна. Энд Gucci ордны цэцгэн хээтэй ногоон пальто, Sacai урлангийн хибрид хүрэм, Prada ордны ерээд оныг санагдуулсан хүрэм, урт үслэг хөнжил гэмээр Stella McCartney-ийн загвар шилэгдлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР