Оросын батлах хамгаалах яамны ту22 м3 холын тусгалын бөмбөгдөгч онгоц Сири хотын гадна орших Dier ez-Zor-д байрлах ИУ бүлэглэлийн удирдах төвүүд,цэргийн хүчийг ням гаригт /2016.08.14/ устгахын сацуу хэд хэдэн зэвсгийн нөөц, танкийг устгажээ.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Оросын холын тусгалын бөмбөгдөгч онгоцнууд Палмира дахь ИУ бүлэглэлийн байг мөн устгасан. Оросуудын онилсон эдгээр байнуудад ИУ бүлэглэлийн удирдах төвүүд байрлахаас гадна цэргийн хүч ихээр төвлөрсөн, газар доор зэр зэвсэг ихээр нөөцөлсөн газрууд юм.
ОХУ нь АНУ-д Сири дэх терроризмын эсрэг хамтдаа тэмцэх саналыг тавьж, өнгөрөгч долдугаар сарын эхээр эл асуудлаар хамтын ажиллагааг өрнүүлэхээр хэлэлцээр хийх байсан боловч АНУ одоогийн байдлаар ямар ч хариу өгөөгүй байна хэмээн Russia Today мэдээлэв.
ЭХ СУРВАЛЖ: RT