Нийслэлийн
Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах Эмээлтээс 13 км-ийн зайд зусч байсан нэг гэр
бүлийн хоёр хүний амийг онц хэрцгийгээр хөнөөж, ач хүү Х-гийнх нь биед хүнд гэмтэл
учруулсан хэрэг долдугаар сарын 6-нд гарсан билээ. Цагдаагийнхан эл
хэргийг үйлдсэн сэжигтэн Б-г өчигдөр өглөө /VII.13/ Дархан-Уул аймагт
орогнож байхад нь баривчилжээ. Сэжигтэн этгээд 21 настай аж. Энэ
хэргийг одоо Улсын мөрдөн байцаах газар үргэлжлүүлэн шалгаж байна. Гэмт этгээд энэ
хэргийг үйлдэхдээ эхнэрийг нь гэртээ байхад, нөхрийг нь гэрээс зайдуу хөнөөж, ач
хүүгийнх нь биед хүнд гэмтэл учруулсан юм.
Г.Дарь