хотноо гурван дэлбэрэлт гарсны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 21 болон нэмэгдлээ гэж Agence
France-Presse мэдээлжээ. Тэд өмнөх мэдээлэлдээ 13 хүн амиа алдсан гэж мэдээлж
байлаа. Сүүлийн мэдээгээр 141 хүн шархдаж эмнэлэгт хүргэгджээ.
Долдугаар сарын
13-ний өдөр буюу өчигдөр орой Мумбай хотод эл дэлбэрэлтүүд гарсан юм. Тэсрэх төхөөрөмжүүд хотын өмнөд хэсэгт дуурийн театрын
орчим, төв хэсгийн”Завери” гэх
алтан эдлэлийн захын дэргэд, хойд хэсгийн Дадар дүүрэгт дэлбэрчээ.
Дэлбэрэлтүүдийг террор гэж үзсэн ба ямар нэгэн бүлэг байгууллага түүний хариуцлагыг өөртөө авсангүй. "Энэтхэгийн моджахедүүд" (Indian Mujahideen) ба Пакистаны "Лашкар-и-Тайба"
(Lashkar-e-Taiba) гэх хоёр бүлэглэлийнхэн энэ хэргийн гол
сэжигтэн болоод байна. "Лашкар-и-Тайба" бүлэглэл нь 2008 оны Мумбайд
үйлдсэн террорын гол буруутан болсон билээ. Тэр үеэр террористууд хоёр зочид
буудал, нэг орон сууцыг барьцаалсан ба галт тэрэгний буудалд халдсан юм. Тэр аллагын улмаас
хоёр зуу гаруй хүний амь үрэгдэн 300 орчим хүн шархтсан юм.