Сүүлийн хэдэн өдрүүдэд АНУ-ын Луизана мужийн өмнөд хэсгээр аадар бороо үргэлжлэн орсны улмаас үер болж, 6 хүн амь үрэгдсэн байна.
Үерийн усны түвшин 0,6 метрт хүрсэн бөгөөд ихэнх айл өрхүүд үерийн усанд автсан байна. Аврах багийнхан 20,000 хүнийг нүүлгэн шилжүүлснээс 10,000 хүнийг хоргодох байранд аваачсан хэмээн хотын дарга Жон Бэл Эдвардс өчигдөр /2016.08.15/ мэдээлсэн байна.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: CNN