“Ромео Жульетта”-г ирэх сард тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.08.17-нд нийтлэгдсэн

“Ромео Жульетта”-г ирэх сард тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ирэх сард У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр хөшгөө нээх гэнэ.

Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг болсон “Ромео Жульетта” сонгодог жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, бүжиг дэглээчээр СТА, бүжиг дэглээч, жүжигчин Г.Ган-Очир, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат нар ажилласан.

Энэхүү сонгодог жүжиг нь театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза-2016” наадмын шилдгийн шилдэг “Гран при” шагналыг хүртсэн. “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Шинэбаяр “Шилдэг эрэгтэй гол дүр”, Жульеттагийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Дөлгөөн “Шилдэг эмэгтэй гол дүр”, Өрлөг эхийн дүрийг бүтээсэн МУГЖ Ж.Оюундарь “Шилдэг туслах эмэгтэй дүр”, Лоренца ламын дүрийг бүтээсэн МУСТА жүжигчин Э.Болд-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн. Түүнчлэн жүжгийн шинэчлэн найруулсан Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Шилдэг найруулагч”-ын шагнал хүртсэн билээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж