Чөлөөт, таэквондогийн тамирчид тосгонд ирлээ

Хуучирсан мэдээ: 2016.08.15-нд нийтлэгдсэн

Чөлөөт, таэквондогийн тамирчид тосгонд ирлээ

Наймдугаар сарын 6-8-нд Бразилд бууж, Рио-Де-Жанейро хотоос 100 гаруй км-ын зайтай Volta Redonda хотын бэлтгэлийн баазад цагийн зөрүүгээ гаргаж, цаг агаартаа дассан чөлөөт, таэквондогийн багийнхан өнөөдөр Олимпийн тосгондоо мориллоо.

Олимпийн салхийг хагалж, цалин цагаан мөнгөөр медалийн буухиаг эхлүүлсэн жүдочид тэдэнтэй зөрж, Volta Redonda хотыг зорилоо. Тэмцээнээ дуусгасан жүдочид тэнд хоёр хоноод нутгийн зүг хөдөлнө.

Монголын багийн итгэл найдварыг тээн үлдэж буй чөлөөт бөхийнхний тэмцээн наймдугаар сарын 16-нд эхэлж, 21-нд өндөрлөнө.

Б.БАДМАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж