Олон улсын
валютын сангийн (ОУВС)
гүйцэтгэгч захирлын орлогчоор
Хятадын төлөөлөгчийг томилох саналыг
Кристин Лагард / ОУВС-ийн
тэргүүн/ гаргасан байна. Тус байгууллагын
хэвлэлийн мэдээнд өгүүлснээр ОУВС-гийн
тэргүүний орлогчын байрыг
шинээр сэргээжээ. Энэ тушаалд
томилогдож байгаа хятад эдийн засагч Чу Минь гүйцэтгэх захирлын тусгай зөвлөх байсан ажээ. Тэрээр 2010 онд зөвлөх болохоосоо өмнө Хятадын Ардын банкинд ажиллаж байлаа.
Лагард өөрийн
нэгдүгээр орлогчоор одоо АНУ-ын ерөнхийлөгчийн
эдийн засгийн тусгай зөвлөхөөр
ажиллаж байгаа Дэвид
Липтоныг (David Lipton) томилуулах саналтай байгаа гэнэ. Чу Минь,
Дэвид Липтон нарыг
ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөл
батлах ёстой. Лагард өөрөө
долдугаар 5-нд ажилдаа орсон ба тэрээр сонгуульд нэрээ дэвшүүлэхдээ
ОУВС-д өөрчлөлт хийхээр амлан удирдлагад нь хөгжиж
буй орнуудын (энд Хятад хамрагдаж байгаа) төлөөллийг
нэмэгдүүлнэ гэсэн юм.