Шашины мухар сүсэгтэн, хар тамхичин Филлип
Гарридо (Phillip Craig Garrido) ба түүний эхнэр Нэнси
(Nancy) хоёр сексийн боол болгон
хорионд 18 жилийн турш байлгасан америк бүсгүй Жейси Ли Дугардын
(Jaycee Lee Dugard) ном хэвлэгдэн
гарангуутаа Amazon сүлжээний дэлгүүрийн топуудад тэргүүн байр эзэлжээ.
“Хулгайлагдсан
амьдрал” ("A Stolen Life") хэмээх дээрх гашуун намтрын тухай
бичсэн энэ ном мягмар гаригийн ойрой буюу энэ сарын 12-нд хэвлэлтээс гарчээ. Уг
номонд хулгайлагдсанаасаа хойш түүнтэй учирсан бүх үйл явдлыг Дугард дурсчээ. Хулгайлагчийн арын хашаанд хэрхэн
амьдарч байсан, тэр түүнийг тогтмол хүчиндэж байсан, түүний хоёр охиныг төрүүлсэн охидууд нь түүнийг амьд үлдэхэд тусласан зэргийг Жейси Ли Дугард өгүүлсэн байлаа.
“Хулгайлагдсан
амьдрал” номоо тэр бусдын тусламжгүйгээр бие даан бичсэн ба ном нь 14 доллараар зарагдаж байгаа ажээ. Жейси
Ли Дугардыг 11 настай байхад нь 1991
оны зургадугаар сарын 10-нд Саут-Лейк-Тахо хотод хулгайлжээ. Филлип ба Нэнси Гарридо хоёр
охиныг байрныхаа арын хашаанд нууж байлаа. Энэ үеэр одоо 29 настай Дугард
хоёр охин төрүүлсэн нь 17 ба 14
настай гэнэ. 2009 онд цагдаа нар санамсаргүй тохиолдлоор Дугардыг чөлөөлжээ. Гарридог шашины
ухуулах хуудас тарааж явахад
барьсан байв.
2011 оны хавар Филлип
Гарридог шүүх 43 жилийн хохих ялаар, Ненсийг 36 жилийн хорих
ялаар шийтгэжээ. 2010 онд Жейси Дугард Калифорни мужаас 20 сая долларын
нэхэмжлэлийг заргалдан гаргуулж авсан байлаа.