Өнөөдөр Риогийн талбарт таэквондогийн эрэгтэйчүүдийн 69 кг-д П.Тэмүүжин өрсөлдөнө. Тэрбээр энэхүү төрлөөр олимпийн наадамд оролцож буй Монгол Улсын анхны тамирчин юм.
Тэгвэл бяцхан таэквондочид урд хөршид болсон тэмцээнд амжилттай оролцож, ирээдүйн шилдэг тамирчид төрөн гарч буй баталлаа. “Beejing Open” олон улсын таэквондогийн тэмцээнд 8-14 насны 10 бяцхан тамирчин оролцож, 18 медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлжээ. Баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.
Ч.БОЛ