Ая дан, өнгө чимэг нэмсэн нутгийн аялгуу

Хуучирсан мэдээ: 2016.08.19-нд нийтлэгдсэн

Ая дан, өнгө чимэг нэмсэн нутгийн аялгуу

Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя25

… Соёлын төв өргөөнд Цагаан зам “хүйтэн” гэлгүй “кийтэн” хэмээн аялгуулж дуусангуут, баруун монгол хүү “Ээ көөркөм наарийч…” гэж цангинахад тоглолтын өнгө улам тодруулж, сүр жавхаа нэмэгддэг. Араас нь буриад басган, хөвүүд ёохор хатирсаар гарч ирж, Монгол Уласай Хүдэлмэрийн баатар Арадай жүжигшэн Пүрбэдоржы

Алтан шара нарые

Альгаар яаж халхалалтайб

Аба эжын hургаалые

Арсажа яажа бололтайб…” гэж хүнгэнүүлэх нь үнэхээр сайхан.

Телевизийн дэлгэцнээ Анхны алхмын гурван өвөө “Ээ басахан, эний ямар сэсэг гээшив… Юу гэниш?” мэтээр буриадаар хөөрч, Цогт тайжийн Хулан “Көөк тэнгэр!” хэмээн дуу алдах нь содон. Их хурлын танхимд Нямдорж гишүүн баруун монголоороо ярих нь ч цаанаа л нэг сайхан. Аялгуут сайхан хэлэнд минь ая дан, өнгө чимэг нэмсэн нутгийн аялгуу сайхаан!

Монгол улсын гавьяат багш, хэл шинжлэлийн доктор, профессор Өнөрбаян (Өнөрөө) “Хэлийг нэгэн том найрал хөгжимтэй зүйрлэвээс гоцлол хөгжим нь хотынхны ярьдаг халх аялгуу юм. Мянгад, дөрвөд, захчин, торгууд, хорь, ага, цахар, ордос зэрэг нутгийн аялгуу нь тэрхүү гоцлол хөгжмийн арын цуур, лимбэ, бишгүүр, ятга шанз нь болно.” гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр “хэн”-ийг “кэн” гэдэг баруун аймгийнхан, “Чех”-ийг “Шээх” гэж исгэрэн шуугиулдаг буриад зон, “цаг яг”-ийг “цага яга” гэж гаагалдаг Өвөрхангайнхныг шоолж ичээлгүй магтан сайшаахыг уриалъя.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Шээхэд оршуулсан ном” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж