АНУ тэтгэврээ тавих мөнгөгүй болж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

АНУ тэтгэврээ тавих мөнгөгүй болж байна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама удалгүй холбооны хөрөнгийн санд тэтгэвэр төлөх мөнгөгүй болж магадгүй байгааг CBS News сувгаар энэ сарын 12-ны өдөр ярилцлага өгөхдөө хэлсэн байлаа.

Обама мэдэгдэхдээ,
27 сая х
үний тэтгэврийг наймдугаар сарын 3-нд төлөхөд баталгаа гаргаж чадахгүй хэмээн хэлэв. Үүний шалтгаан нь төрийн өрийн байх ёстой төвшинг нэмэх талаар асуудал
шийдэхг
үй байгаа хэрэг
болжээ.

Конгресс энэ
асуудлаар наймдугаар сарын 2-нд энэ асуудлаар санал хураах юм. Улсын
өрийн хэмжээг ихэсгэх нь ерөнхийлөгчийн 2012 оны төсвийн төслийн нэг хэсэг юм. Хэрэв бүгд найрамдахчууд ба
ардчилагч нар энэ асуудлаар тохиролцоо хийж чадахг
үй бол АНУ техникийн
дампуурал зарлах юм. Хоёр намынхан холбооны т
өсвийн алдагдлыг багасгах тодорхой арга хэмжээ авахгүй бол өрийн лимитийн хэмжээг нэмэхгүй гэж байгаа. Ардчилагч нар
татварыг ихэсгэснээр асуудлыг  шийднэ гэж
байгаа.

Обама батлан
хамгаалах зардлыг эрс багасган нийгмийн хангамжийн системийг
өөрчлөн баячуудын татварыг нэмэн асуудлаа шийдэх гэж байгаа. Сүүлийн хоёр жилд АНУ-ын төсвийн алдагдал 2,8 прих наяд доллар болсон нь сүүлийн 10  жилийн дотор хамгийн дээд хэмжээнд хүрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж