Олимпийн медальтнаа угтлаа

Хуучирсан мэдээ: 2016.08.19-нд нийтлэгдсэн

Олимпийн медальтнаа угтлаа

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн 57 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон Доржсүрэнгийн Сумъяа өнөө өглөө эх орондоо ирлээ.  Д.Сумъяа бол олимпийн наадмаас медаль авсан анхны эмэгтэй жүдоч юм.

Олимпийн медальтныг Чингис хаан нисэх онгоцны буудалд газардахад  Монголын жүдо бөхийн холбоо, “Хилчин” спорт хороо, Увс аймгийн нутгийн зөвлөлийнхөн болоод  гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан авсан байна.

Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн торгон мөчдөө манай сурвалжлагчтай ярилцсан ярилцлагыг эндээс үзнэ үү.

Х.Мөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж