“Хүүхэд харах үйлчилгээ”-нд 3000 хүүхэд хамрагдах боломжтой

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

“Хүүхэд харах үйлчилгээ”-нд 3000 хүүхэд хамрагдах боломжтой

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн "Хүүхэд харах үйлчилгээний тухай" хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг хангаж, өнгөрсөн тав, зургадугаар сард анхны үйлчилгээгээ үзүүлсэн.

Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамнаас 2015-2016 онд нийслэлийн хэмжээнд 5913 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах квот өгчээ.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд 765 хүүхэд харагчийг бэлтгэсэн. Үүнээс 389 хүүхэд харагч нь байрны дүгнэлтээ гаргаад үйл ажиллагаагаа эхлэсэн байна. Одоогийн байдлаар 389 хүүхэд харах үйлчилгээнд нийслэлийн хэмжээнд нийт 1885 хүүхэд хамрагджээ.

Мөн есдүгээр сарын нэг нь гэхэд 3000 орчим хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа ярилаа.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж