АНУ-ын Олимпийн хороо бразилчуудаас уучлалт гуйв

Хуучирсан мэдээ: 2016.08.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын Олимпийн хороо бразилчуудаас уучлалт гуйв

Олимпийн чимэг болсон АНУ –ын усанд сэлэлтийн багийн тамирчин Райан Лохте тэргүүтэй бусад багийн гишүүдийг  сүрдүүлж дээрэмдсэн  хэмээн өнгөрөгч Рио хотод ням гаригт /2016.08.14/ мэдээлсэн.

Райан Лохте

 Тэгвэл Бразилын цагдаагийн газраас үүнийг няцаасан байна.  Райан Лохте, Жаймс Фиеген, Жак Конгер, Гуннар Бэнц нарт наймдугаар сарын 14-ний өглөө үнэхээр дээрэмдүүлсэн эсэх нь албан ёсоор тогтоогдоогүй  бөгөөд  Райан Лохтегийн дээрэмдүүлсэн гэх мэдэгдлийг  түүнтэй хамт явж байсан багийн тамирчид болох Бэнц болон Конгер нар үгүйсгэсэн байна.

Конгер болон Бенц нар

АНУ-ын Олимпийн хорооны тэргүүн Скотт Блакмун дээрх асуудлаар бразилчуудаас уучлалт гуйсан бөгөөд тэрээр хэлэхдээ:

-АНУ Олимпийн хороог төлөөлж бид энэ удаагийн олимпийн наадмыг зохион байгуулж буй Рио хотын захиргаа болон бразилчуудаас АНУ-ын тамирчдын биеэ зөв авч яваагүйгээс үүдэн олны анхаарлыг худал зүйлд сарниулсандаа уучлал хүсч байна  гэв.  Мөн түүнчлэн “Эдгээр тамирчдын гаргасан үйлдэл нь маш буруу зүйл байлаа, тэд АНУ-ын баг тамирчдыг ийм байдлаар төлөөлөх нь зохисгүй хэрэг. Бид энэ асуудлыг АНУ-д буцаж очсоны дараа дахин нэг нягталж үзэх болно” хэмээсэн байна.

Эх сурвалж: CNN

Г.Анударь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж