Австралийн сагсчид хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

Австралийн сагсчид хагас шигшээд шалгарлаа

"Рио 2016" олимпийн наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний хагас шигшээд өрсөлдөх эхний эрхийг Австралийн шигшээ баг авлаа. Тэд Литвийн багийг 90:64 онооны харьцаагаар хожлоо. Олимпийн наадмын хагас шигшээд шалгараад байгаа австраличууд Хорват-Сербийн хожсонтой нь мөнгөн медалийн төлөө тоглоно.

Тэгвэл нөгөө хэсэгт Испани-Франц, АНУ-Аргентин хагас шигшээд үлдэх эрхийн төлөө өрсөлдөнө.

Шөвгийн найм:

  • Австрали – Литва – 90:64
  • Хорват – Серб
  • Испани – Франц
  • АНУ – Аргентин

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж