Монголын Ардчилсан Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн нэг Гонгоржавын Бошигт гуай 74 насандаа хорвоогийн мѳнх бусыг үзүүлжээ. Г. Бошигт нь ардчилсан хувьсгалын үйл хэргийг эхнээс нь дэмжсэн, ардчиллыг санаачлагч залуучуудад зөвлөгч байжээ. Ардчиллын алтан хараацайнуудын дотнын зөвлөгч Г.Бошигт хожим нь алдаж эндэн, аавын хаалга татсан нь ч бий.
Харин энэ оны эхээр Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдаад байсан юм.
А.Нарт