Японы 12 жүдоч медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

Японы 12 жүдоч медаль хүртэв

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын 12 дахь өдөр чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ.

Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн эхний өдрүүдэд болсон билээ. 136 орны жүдочдоос Японы баг тамирчид 3 алт, 1 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж жагсаалтыг тэргүүлсэн бол Франц, ОХУ 2 алттай, Итали, АНУ, Бразил, Словени, Аргентин, Чех, Косово нэг олимпийн аваргатай буцсан.

Японы улсаас нийт 14 тамирчин ирснээс 12 нь медальтай буцсан юм. Зөвхөн эмэгтэйчүүдийн 63, 78 кг-ын жинд өрсөлдсөн жүдочид медаль хүртэж чадаагүй юм.

Харин манай шигшээ багийн 13 жүдоч Риог зорьсноос эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн юм. Д.Сумъяагийн хувьд хагас шигшээд "Лондон 2012" олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх Каори Мацүмотой барилдаж, 25 секундэд цэвэр ялсан.

Риод амжилттай оролцсон жүдо бөхийн баг тамирчдаа хүндэтгэлтэй угтан авчээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж