Японы Ерөнхий Сайдын уриалга

Хуучирсан мэдээ: 2011.07.14-нд нийтлэгдсэн

Японы Ерөнхий Сайдын уриалга

Япон улсын
Ерөнхий сайд Наото Кан улс орноо атомын цахилгаан станцаас бүрмөсөн татгалзаж
, бусад боломжит эрчим хүчний эх
үүсвэрүүдийг ашиглахыг уриалсан тухай ВВС мэдээллээ.

Өчигдөр Токиод
болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы засаг захиргаа атомын эрчим хүч аажмаар
хэрэглэхээ болих төлөвлөгөө боловсруулж байгаа тухай Н.Кан мэдэгдсэн юм. Тэрээр
атомын эрчим хүчний хэрэглээгүй нийгмийг
, ирээдүйг бий болгох нь одоо манай зорилго болоод байна гэж онцолжээ.

ВВС мэдээлснээр
атомын цахилгаан станцууд нь Японы эрчим хүчний 30 хувийг үйлдвэрлэдэг аж.
Гуравдугаар сарын 11-ны гамшиг болохын өмнө Японы төр засаг атомын цахилгаан
станцын эрчим хүчний үйлдвэрлэлийг 53
% хүргэхээр төлөвлөж байсан юм.

Н. Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж