Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш бага зэрэг буурч 2255 төгрөгтэй тэнцлээ.
УИХ-ын сонгуулийн дараа ам.долларын ханш огцом өсч 2280 төгрөг хүрсэн. Бондын өр зээлийг төлөх хугацаа хаяанд тулсан энэ цаг үед гадаад валютын ханш өсөх нь туйлын сөрөг үр дагавартайн дээр улсын төсвийн алдагдал өсөхөд ч нөлөөлсөн гэж эдийн засагчид үздэг.
Иймд Төвбанкны бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүгээ 4,5 хувиар өсгөснөөр долларын ханшийн өсөлтийг бага ч гэсэн хязгаарлаж эхлэв бололтой.
Т.НОМИН