Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Стратеги Судлалын хүрээлэн /ССХ/, БНСУ-н Ёнсэй их сургуультай хамтарч хоёр талт эрдэм шинжилгээний хурлыг ССХ-н хурлын танхимд өнөөдөр /2016.08.19/ зохион байгуулж байна. Уг хуралд БНСУ-ын Ёнсэйн их сургууль, Үндэсний аюулгүй байдал стратегийн судалгааны хүрээлэн, Кённам сургуулийн төлөөлөл, Монгол Улсаас ССХ, Зүүн Хойд Азийн нийгэмлэг, Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн судаачид оролцож байгаа юм. Уг хурлаар судлаачид, Зүүн Хойд Ази, ялангуяа Солонгосын хойгийн асуудлаар Монгол Улс болон БНСУ-н судлаач, эрдэмтдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж санал сонилцох зорилготой гэнэ.
Өмнө нь ССХ-н төлөөлөл Сөүл хотноо, Ёнсэйн их сургуульд зочилж, хоёр талын хамтарсан анхны хурал болж байсан бол энэ жил /2016/ Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулснаар шинэ шийдэлд хүрэх боломж бүрдээд байгаа юм.
Зүүн Хойд Ази нь хөгжих асар их бололцоотой. Эдийн засгийн үлэмж чадавхтайн дээр эрчим хүчний түүхий эдийн баялаг нөөцтэй. Гэвч тус бүс нутагт итгэлцэл аюулгүй байдыг бэхжүүлэх болон эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх орчин бүрдээгүй юм. Иймд Зүүн хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Ёнсэйн их сургуулийн докторант Н.Бямбадорж “Зүүн хойд бүс аюулгүй байдал, Солонгосын Хойгийн цөмийн зэвсгийн эсрэг хоёр тал маань улс төрийн хувьд, мөн Зүүн хойд бүс нутагт оршиж байгаа гэдэг утгаараа харилцан тохиролцох замаар нэгдсэн бодлого гаргах зорилготой байгаа” хэмээн хэлсэн юм.
Э.Сосорбурам