Монголбанк ам.долларыг 2265.81 төгрөгийн ханшаар худалджээ

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

Монголбанк ам.долларыг 2265.81 төгрөгийн ханшаар худалджээ

Монголбанкнаас  өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгуулж, банкуудаас ирүүлсэн 60.0 сая ам.доллар, 67.1 сая юань худалдан авах саналыг бүрэн биелүүлжээ. Монголбанк арилжааны банкуудаас өгсөн саналыг 100 хувь биелүүлж, 2265.81 төгрөгийн нэг ханшаар 60.0 сая ам.доллар, 399.0 төгрөгийн нэг ханшаар 67.1 сая юанийг тус тус валютын захад нийлүүлсэн байна.

Мөн банкууд  49.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100% биелүүллээ гэж төв банк өөрийн сайтдаа мэдээлжээ.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж