Дуртай киноныхоо хувцсыг үзэх боломж

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

Дуртай киноныхоо хувцсыг үзэх боломж

Лос-Анжелес хотноо “Америкийн аймшгийн түүх”, “Даунтоны их шавийн газар”, “Хаан ширээний тоглоом” зэрэг олон ангит киноны баатруудын гоёлтой танилцах боломж нээгджээ.

Энэхүү үзэсгэлэнг жил бүр гаргадаг уламжлалтай бөгөөд сэдвийг нь солин арван жилийн турш гаргаж байгаа юм. Энэ оны үзмэрүүдийг нэгтгэж буй зүйл нь Эмми шагналын “шилдэг костюмын номинацид нэр дэвшигчид" болж байна. “Америкийн айдсын түүх", “Даунтоны их шавийн газар”, “Сайн эхнэр”, “Гажигтай хуучин эхнэр, “11.22.63”, “Эзэнт улс”, “Хаан ширээний тоглоом”, “Явдаг үхдэлүүд” зэрэг цуутай киноны хувцастай FIDM Museum & Galleries галерейд аравдугаар сарын дунд хүртэл танилцаж болох гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж