Аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Хүй долоон худагт өнөөдөр Уяачдын баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Уяачдын наадамд хүчит 64 бөх уран мэхээ уралдуулснаас Увс аймгийн Давст сумын харьяат, аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэн, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн заан Б.Бадамсүрэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, аймгийн заан Ч.Мөнхбаяр нар шөвгөрлөө.

Хүчит бөхийн барилдааныг дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, шинэхэн цолтонгууд болох аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр, гарьд М.Баяржавхлан, гарьд Ж.Бат-Эрдэнэ, шинэ заан Ч.Санжаадамба нар үзэж сонирхов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж