Усайн Болт: Одоо юу ч батлах шаардлагагүй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.08.19-нд нийтлэгдсэн

Усайн Болт: Одоо юу ч батлах шаардлагагүй боллоо

Ямайкын тамирчин Усайн Болт өчигдөр /2016.08.18/ Рио-2016 олимпийн хөнгөн атлетикийн төрөлд хоёр дахь алтан медалиа 200 метрийн төрөлд 19,78 секундэд барианд ирснээр хүртлээ. Ингэснээр тэрээр олимпийн найм дахь алтан медальтай болсон аж.

Усайн 19,78 секундэд барианд ирж алтан медаль хүртсэн бол Канадын тамирчин Андре Де Грасс удаах байранд орж мөнгөн медаль, харин Францын тамирчин Кристоп Лиматге хүрэл медаль хүртсэн байна. Өмнөх 100 метрийн тэмцээнд тэрээр хялбархан түрүүлж алтан медалийн эзэн болсон бол энэ удаад нэлээн хүчин чармайлт гаргажээ.

Тэрээр хэлэхдээ

“Би барианд  орсон  цагтаа сэтгэл хангалуун бус байна. Бие маань түүртдэг болжээ. Хэдийгээр би хөгширч байгаа ч алтан медаль хүртэхэд сайхан байна. Энэ л чухал шүү дээ. Би өөр зүйлд сатааралгүй юу хийх ёстойгоо л хийсэн” гэжээ. Мөн тэрээр “Би одоо юу ч баталж харуулах шаардлагагүй боллоо, дэлхийд өөрийнхөө шилдэг болохыг харуулахын тулд өөр юу хийх ёстой гэж” хэмээн BBC-ийн сэтгүүлчийн асуултад хариулсан байна.  

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: RIO2016

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж