Ажнай шарга зодог тайлав

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Монгол наадмын ёс жудаг нарийн. Өмнөх үеэ хүндэтгэж дараа үе даган гарч ирдэгт монголчуудын төрт ёсны их уламжлал оршдог. Тэр ёсоор Улсын их баяр наадмын үеэр нэгэн үе цагийг эзэлж явсан монгол бөхийн их аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарт хүндэтгэл үзүүллээ.

Мөн төрийн их баяр наадамд зургаан удаа түрүүлж хэдэнтээ айрагдсан Амгалан төрийн ажнай шарга азарганы зодог тайлах ёслол Төв цэнгэлдэхэд долдугаар сарын 12-ны өдөр болов. Шарга азарга өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн унаа болж марканд дүрээ мөнхөлсөн билээ. Энэ жил түүний төл өсгий цагаан халтар даага төрийн наадамд магнайдаа тоосгүй өнгөлж ажнай шаргын удам тасрахгүй хурдалж тод магнай болж явахыг бэлгэдлээ.

Гэрэл зургийг: http://www.facebook.com/Buka King

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж