Олон улсын монголч эрдэмтдийн 11-р их хурал дөрвөн өдрийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөсөн билээ. Хуралд 29 орны 430 гаруй эрдэмтэд оролцсон юм. Тэдний нэг монгол судлаач Японы эрдэмтэн Аяако Кимүра монгол судлалыг төр засгаас нь анхаарч буйд талархсанаа илэрхийлж байна. Аяко Кимүра 30 гаруй жил монголыг судалж, энэ ажлаа миний хувь тавилан гэж нэрлэжээ. 1987 онд анх монголд ирж байсан Аяако Кимүра энэ удаагийн их хурлаар монгол цамцын тухайн судалснаа илтгэл болгон тавьсан байна.
Монголч эрдэмтдийн хурал ерөнхийлөгчийн ивээл дор таван жил тутамд нэг удаа болдог юм. Сүүлийн дөрвөн удаагийн хурал ерөнхийлөгчийн ивээл дор болсон. Энэ нь монгол судлалыг өргөжүүлж хөгжүүлэхэд төр засгаас анхаарч байгаагийн нэг илрэл гэж эрдэмтэд дүгнэж байна. Илүү их санаачлага гаргаж ажиллана гэдгээ ч гадаад харилцааны сайд онцлон ярилаа.
Олон улсын монголч эрдэмтдийн хурлыг анх 1959 онд зохион байгуулж, 21 өдөр үргэлжилж байжээ. Тухайн үед 14 орны 34 эрдэмтэн оролцож байсан байна. Тэр цагаас хойш 57 удаа хуралдаж, сүүлийн таван удаагийн их хурал таван жилд нэг болжээ. Тиймээс монголч эрдэмтдийн их хурлыг Монгол судлалын олимп гэж гадны улс орнууд нэрлэдэг болжээ.
Д.УУДАМ
Зураглаач Н.БАТМӨНХ