Тайлор Свифт Луизана мужид 1 сая доллар хандивлав

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

Тайлор Свифт Луизана мужид 1 сая доллар хандивлав

Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Луизиана муж үерт автсаны улмаас 11 хүн нас барж, 20,000 хүн орон гэргүй болсон. Тэгвэл эдгээр хүмүүст туслахаар дуучин Тайлор Свифт 1 сая ам.доллар хандивласан байна.

Свифт хэлэхдээ “Би Луизанад “1989” хэмээх нэртэй аялан тоглолтоо хийхэд тэндхийн фенүүд үнэхээр сайхнаар хүлээж авсан. Надад яг л гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрж байсан. Луизианад маш олон хүн орон гэргүй болсонд миний сэтгэл үнэхээр өвдсөн. Би бусдыг тэдэнд  тусламжийн гараа сунгахыг уриалж байна” гэв.

 Эх сурвалж: CNN

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж