Дуураймал туг, наалт эрэлттэй бизнес болов

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Дуураймал туг, наалт эрэлттэй бизнес болов

Төв цэнгэлдэхийн эргэн тойронд энэ жил барааны зах ажиллуулахгүй гэсэн амандаа нийслэлийн удирдлага хүрэв. Гэхдээ өөр төрлийн бизнес эрхлэхээ овсгоотой иргэд сэдээд авчээ. Хамгийн эрэлттэй бизнес нь Монгол Улсын газрын зураг, төрийн далбаа, соёмбын дүрстэй Монгол Улс хэмээн уйгаржин монголоор бичсэн том, жижиг наалт. Хацар, хүзүү, духанд наадаг эдгээр наалтын хоёр см орчим хэмжээтэй нь  300 төгрөг. Түүнээс арай том нь 500, бүр томорвол 1000, 1500 төгрөгийн ханштай.  Хүүхэд, залуусаас гадна гаднын жуулчид ч тийм наалтаар гангарчээ.
   
Овсгоотой зарим нь Төрийн есөн хөлт цагаан тугийг дуурайлгаад хийчихэж. Адууны сүүл, сарлагийн савга эвлүүлж дэвлүүлээд л Төрийн есөн хөлт цагаан тугийн хувилбар болчихож байгаа юм. Цэнгэлдэхийн голд очиж есөн хөлт цагаан тугийн дэргэд зургаа даруулах боломж хэн хүнд олдохгүй тул “хуурамч”  тугийн дэргэд дараалал урт. Дуураймал тугийн өмнө зургаа татуулаад угаалгахад 2000 төгрөг. Харин хувийнхаа зургийн аппаратаар тугийн өмнө патиардуулбал  500 төгрөгийн ханштай гэнэ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж