П.Орхонг хожсон Сакши Малик хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

П.Орхонг хожсон Сакши Малик хүрэл медаль хүртэв

Энэтхэгийн чөлөөт бөхийн тамирчин Сакши Малик "РИО 2016" олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ. Риод 124 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн Энэтхэгийн баг тамирчдын энэ удаагийн наадмын анхны медалийг Сакши авчирсан юм. Мөн тэрээр чөлөөт бөхийн төрлөөр олимпийн медальтан болсон Энэтхэгийн анхны эмэгтэй тамирчин болж, нэгэн түүхийг бичээд байна.

Сакши Малик “Би Олимпийн медаль авахын тулд 12 жил тасралтгүй бэлтгэл сургуулилалт хийсэн. Би хэзээ ч бууж өгч, шантраагүй. Хэзээ нэгэн цагт мөрөөдөлдөө хүрнэ гэж итгэж байсан” гэв.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг-ын нийт 20 бөх барилдсан. Энэтхэгийн Сакши Малик дагах барилдаанд П.Орхонг хожиж, медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Киргизстаны бөхийг ялжээ.

 

Г.АНУДАРЬ

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж