Берлусконийн Сангийн сайдтайгаа зөрөлдсөн нь

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Берлусконийн Сангийн сайдтайгаа зөрөлдсөн нь

Италийн Сангийн сайд Жулио Тремонти ерөнхий сайдтай зөрөлдсөний улмаас огцорно гэсэн дуулиан дэлхийн биржийг бужигнуулав.

Парисийн индекс CAC 40 нь 2.7 хувиар, Франкфуртын DAX 2.33 хувиар, Лондоны FTSE  нэг хувиар тус тус унасан байв.  Миланы бирж нэг хоногийн дотор дөрвөн хувиар унан өнгөрсөн долоо хоногийн долоон хувийн уналтдаа нэмэрлэв.

Европын биржийн  уналт нь Атлантын нөгөө эрэгт нөлөөлөн Dow Jones 1.2 хувиар, S&P ба NASDAQ  тус бүр 1.8 хувиар унажээ. Азийн биржүүдийн үнэлгээний уналт 1,3-2 хувь хүрсэн байна. Итали нь Грек, Португалийг дагаад улсын өрийн үйлчилгээнд санхүүгийн тусламж авна гэж хөрөнгө оруулагчид айсан байв. Итали, Испани, Бельги одоо санхүүгийн эрсдлийн бүсэд байгаа юм. Улсын өрийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 103,7 хувьтай тэнцээд байгаа ажээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж