Австрали никаб алчуур зүүхийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Австрали никаб алчуур зүүхийг хориглоно

Австралийн Засгийн газар мусульман эмэгтэйчүүдэд уламжлалт никаб ба хижаб өмсөхийг хориглосон хууль гаргахаар бэлтгэж байна. Хуулийг зөрчвөл нэг жил хүртэл хорих эсвэл 5,5 мянган австралийн доллараар торгох юм.

Ирэх наймдугаар сарп парламент уг хуулийн төслөөр санал хураалт явуулна. Хамгийн түрүүнд шинэ хуулийг мөрдөх муж нь Шинэ Өмнөд Уэльс ба түүний нийслэл Сидней хот болно. Дараа нь хуулийн үйлчилгээ Австрали даяар хүчин төгөлдөр болох ёстой. Өнгөрсөн жил замын бага зэргийн осол гарган цагдаад саатуулагдсан  47 настай, долоон хүүхдийн эх мусульман эмэгтэй Карнита Мэттьюсийн хэргийн хүрээнд шинэ хуулийн төсөл үүссэн байлаа.

Мэттьюс гивлүүрээ авахыг шаардсан цагдаагийн офицерийг арьсны өнгөөр гадуурхсан хэмээн шүүхэд өгснөөр энэ хэрэг манджээ. Тэр эмэгтэй цагдаад анхлан халдаж хараан зүхсэн бичлэг үлдсэн байв. Цагдаагийн офицер тайван байж жолооны үнэмлэхийн зурагтай тулган шалгахын тулд түүнээс нүүрний бүтээлгээ авахыг шаардсан байлаа.

Одоо 23 сая хүн амтай Австралид 400 мянган мусальман амьдарч байна. Гэхдээ дөнгөж 2000 эмэгтэй л нүүрээ бүрэн хаасан хувцас өмсдөг ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж