Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татжээ

  • Н.Энхбаярыг Худалдан авах гэрээгээр халхавчилж бусдын обьектийг үнийн зарим хэсгийг төлөөгүй залилан мэхэлсэн, бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож өдөөн түлхсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэргүүдэд яллагдагчаар татан шалгаж буйг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман өчигдөр мэдэгдлээ.


  • “УБТЗ”-ын даргын өнгөрсөн зургаадугаар сарын 20-ны тушаалаар, тус байгууллагаар үйлчлүүлэх үнэ тариф нэмэгдсэн байна.  Уг тарифыг долдугаар сарынм 1-нээс мөрдөж эхэлжээ. Тэгвэл Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн дагуу монополь аж ахуйн нэгж тарифтаа өөрчлөлт оруулахдаа ШӨХТГ-аар хянуулж, зөвшилцөх ёстой. Гэтэл УБТЗ-ын хувьд ийнхүү өөрчлөлт хийхдээ ШӨХТГ-аар хянуулаагүй байна. Тиймээс хуулийн дагуу УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг ШӨХТГ-аас гаргажээ.


  • Булган аймгийн Бугат сумын төвөөс хойд зүгт 17 км-т өчигдөр 12.25 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн өргөрөг 48.95 уртраг 103.45 солбилцолд бүртгэгдсэн байна. Харин газар хөдлөлтэй холбоотойгоор ямар нэгэн эрсдэл, хохирол нутгийн иргэдэд учраагүй байна.


  • Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж шалгаж эхэлснээс хойш есөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Б.Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр буйг өчигдөр Улсын ерөнхий прокурорын туслах, хэлтсийн дарга Э.Амарбат мэдээллээ. Мөн Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулжээ.


  • УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ. Уг бичигт, Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч нарын эдийн засгийн нөхцөл байдлын талаар хийсэн мэдэгдэл нь тооцоо судалгаагүй, бодит үнэнд нийцээгүй, нэг талыг барьсан, хууль зөрчсөн, эдийн засагт сөрөг нөлөөтэй, иргэдийг төөрөгдүүлсэн, гадаад дотоод хөрөнгө оруулалтад ноцтой хохирол учруулсан үйлдэл болсон. Иймд УИХ-ын чуулганыг хуралдуулж дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцох болон улсын нэгдсэн төсвийн орлогыг нэмэгдүүлж зарлагыг бууруулах тухай асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж онцолсон байна.


  • ШӨХТГ-аас энэ жилийн хичээлийн шинэ жилээр их, дээд сургуулиудын оюутны сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг мэдэгдлээ. Учир нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их, дээд сургуулиудад албан шаардлага, зөвлөмжүүдийг хүргүүлжээ.


  • Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хайгуул хийдэг “Арева’’ компани  үйл ажиллагаагаа өргөтгөж, Сүхбаатар аймагт хайгуул хийхээр болсон байна. Тус компанийн охин компани болох “Кожеговь” компани Сүхбаатар аймгийн зургаан сумын 11 хэсэгт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж