33 даага гарааны зурхайгаас эргэсэн уг уралдаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул “Гацуурт” ХХК-ийн захирал Лхагваагийн Чинбатын Бүжин хээр даага түрүүлж торгон жолоо өргүүллээ. Хээр даагыг 02 11 настай Батгэрэлийн Төртогтох унаж хурдлуулсан байна.
Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарын халиун алаг даага хурдаллаа. Алаг даагыг 07 дугаартай 10 настай Б.Сундуйсүрэн унаж хурдлуулсан юм.
Айргийн гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын Д.Равдангийн хээр даага хурдаллаа. Хээр даагыг 06 дугаартай А.Отгонбаяр унаж хурдлуулсан.
Айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул А.Төгсбатын Ээлт халтар даага хурдаллаа. Халтар даагыг 01 дугаартай 11 настай Б.Сүхбат унаж хурдлуулсан юм. Дашрамд сонирхуулахад А.Төгсбат АХ-ын 90 жилийн ойгоор их насны морь аман хүзүүдүүлсэн хийморьтой нэгэн юм.
Харин айргийн тавд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Н.Даш-Өлзийн зээрд даага хурдаллаа. Хээр даагыг 093 дугаартай 10 настай Б.Жаргалдбаяр унаж хурлуулсан юм.