Хүүхнүүдээ би өмөөрнө

Хуучирсан мэдээ: 2016.08.09-нд нийтлэгдсэн

Хүүхнүүдээ би өмөөрнө

Бразилийн Рио-де-Жанейро хотноо хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл Зуны Олимпийн XXXI наадам болж байна. 207 орны шилдгийн шилдэг тамирчид спортын олон төрөлд өрсөлдөж байгаа эдгээр өдрүүдэд Монголын баг тамирчдын медалийн салхийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа хэмээх бүсгүй хагаллаа. Дэлхийн аваргын хүрэл медальт, Мастерсийн олон түрүүт тэрбээр жиндээ дэлхийн чансааг тэргүүлсэн. Д.Сумъяа медальд хүрэхийн тулд дэлхийн аваргын дөрвөн мөнгөн медальт Португалийн Телма Монтейо, "чоно" хочит Японы алдарт Каори Мацүмог нарыг ялах байсан ч тэр чадсан.

Д.Сумъяа аваргын алтан медалийн төлөө дэвжээний эзэн орны бөх Силвад ялагдсан ч дэлхий, олимпийн медальтан болсон анхны эмэгтэй жүдоч болсон төдийгүй Монголын жүдо бөхийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм.

Риогийн наадмын эхний өдрүүдэд нурж унасан монголчуудын сэтгэл өнгөрсөн шөнө тайлагдсан. Эрдэнэт-Од гавьяат эрч хүчтэй шавиа дагуулан алхахдаа тэдний зүтгэл барагдаагүй юм. Дэлхийд хэдийнэ үнэлэгдсэн Португал, Японы аваргуудыг ялаад ирэхэд монголчууд бүхэн уйлж байлаа. Олон сая иргэдийнх нь өмнө олимпийн найдвар болсон Силватай барилдахад олон зүйл бодогдсон шүү. Гэхдээ та нар чадлаа.

Түүнийг дэвжээнд авч гарсан багш бол Гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Х.Эрдэнэт-Од. Өдгөө шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа тэрбээр дөрвөн удаа олимпийн наадамд оролцсон гавьяатан. Тэр Монголын спортод тод түүх үлдээсэн хүн. Түүний замнал олон охид, бүсгүйчүүдэд итгэлийг төрүүлж, дэлхий, олимпийн медальтан болох замналыг тавьсан гэхэд хилсдэхгүй билээ.

Риогийн наадмын эхний өдрүүдэд нурж унасан монголчуудын сэтгэл өнгөрсөн шөнө тайлагдсан. Эрдэнэт-Од гавьяат эрч хүчтэй шавиа дагуулан алхахдаа тэдний зүтгэл барагдаагүй юм. Дэлхийд хэдийнэ үнэлэгдсэн Португал, Японы аваргуудыг ялаад ирэхэд монголчууд бүхэн уйлж байлаа. Олон сая иргэдийнх нь өмнө олимпийн найдвар болсон Силватай барилдахад олон зүйл бодогдсон шүү. Гэхдээ та нар чадлаа.

Монголчуудын баярлах сэтгэлийг догдлуулсан энэ өдөр яруу найрагч Ц.Хулангийн нэгэн шүлэг өөрийн эрхгүй санаанд бууж байна. Нэрт найрагч маань 1990 оны дундуур ид мандаж, монгол тамирчин, монгол эмэгтэйн алдрыг магтсан Хүүхнүүддээ зориулсан шүлгээ уншиж байсан.

Бүсгүй хүн барилдаж байна гэнэ

Бүүр болоогүй Бүгд Найрамдах улсын төрийн дуулал эгшиглүүлж

Энгэртээ алтан медальтай Эрдэнэт-Од охин

Эх орон руу гаа ирж яваа гэнэ хэмээн уянгалуулан унших Хулан найрагчийн шүлэг найрагт дуртай ард түмний сэтгэлийг хөглөж, назгайрч суусан эрчүүдийн сэтгэлд ихийг бодогдуулсан үе байлаа.

Тэгвэл энэ шүлгээр өнөөдөр гоёмоор байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж