Пакистаны нэртэй хуульчийг буудсаны дараа түүний цогцос байсан эмнэлэгт бөмбөг дэлбэлснээс 70 хүн амь үрэгдлээ.
Даваа гарагт Кветто хотын эмнэлэгт орон нутгийн цагаар өглөөний 9 цаг 30 минутын үед дэлбэрэлт гарсан хэмээн Балочистан мужын эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.
Дэлбэрэлтэд амь үрэгдсэн хүмүүсийн ихэнхи нь хуульч, сэтгүүлч нар байв. Тэд буудуулсан хуульч Билал Касигийн үхэлд гашуудан хуран цугласан аж. Билал Каси нь Балочистаны хуульчдын холбооны ерөнхийлөгч байсан аж
Пакистан дахь террорист талибанчууд дээрх халдлагуудыг үйлдсэн болохоо мэдэгдсэн бөгөөд дахин шинэ халдага үйлдэнэ хэмээн мэдэгдсэн байна.
Г.Анударь
Эх сурвалж: CNN