Синайн хойгт хий дамжуулах хоолойг дэлбэлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Синайн хойгт хий дамжуулах хоолойг дэлбэлэв

Долдугаар сарын 12-нд шилжих шөнө Египетийн Эль-Ариш хотоос зүүн тийг хий дамжуулах хоолойн хувиарлах станцад дахин дэлбэрэлт гарав. Ийм хэрэг долдугаар сарын 4-ний шөнө гарсан билээ. Тэр үеэр хий дамжуулах хоолой гэмтсэн байлаа. Энэ удаа уг хоолойн ямар хэсэг гэмтсэн, түүний улмаас Израильд нийлүүлэх хийн хэмжээ тасрах уу гэдэг нь тодорхойгүй.

Египетийн эрх баригчид хорлон сүйтгэгчдийн барьсан эсэх нь тодорхойгүй. Харин энэ бол хорлон сүйтгэх ажиллагаа гэдэг нь тодорхой. Анх энэ хоолойг хоёрдугаар сард дараа нь дөрөвдүгээр сард дэлбэлсэн ба зөвхөн зургадугаар сарын эхээр Египет бүрэн хэмжээгээр нийлүүлэлтээ сэргээсэн байлаа. Гэтэл долдугаар сарын 4-нд дахиад 12-нд хоолойг дахин дэлбэлэв.

Египетийн хийн нийлүүлэлт тасалдаж байгаагийн улмаас цахилгаан  станцуудын орлуулах түлш соляркийн акцизийн үнийг бууруулахгүй гэж Израилийн Сангийн яам мэдэгдсэн байна. Цахилгаан станцууд хэрэглэгчдийн цахилгааны үнийг 18-20 хувь хүртэл нэмэгдүүлэхээр шийджээ.

Египет 2005 онд бичигдсэн гэрээнийхээ үнийг нэмэгдүүлэхээр шаардаж байгаа гэхдээ уг хоолойноос хий авдаг Иордан, Ливан, Сири нь хөнгөлөлттэй үнээср хий авдаг ажээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж