Медведев Ан-24 онгоцны нислэгийг зогсоох санал гаргав

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Медведев Ан-24 онгоцны нислэгийг зогсоох санал гаргав

Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Ан-24 онгоцны нислэгийг  зогсоох санал гаргав. “Саяхан би Ту-134 онгоцны талаар минь Ан-24 онгоцонд ч хамаарна” гэж ерөнхийлөгч мэдэгдсэн байв.  Зургадугаар сарын 24-нд Ту-134 онгоц сүйрслний дараа ерөнхийлөгч уг онгоцыг хэтэрхий хуучирч моралийн элэгдэлд орсон гээд энэ төрлийн онгоцнуудыг иашиглахаас татгалзах санал тавьсан билээ.

"Онгоцны паркаа шинэчилж байгаатай холбогдуулан Ту-134 онгоцонд хандаж байгаадаа Ан-24 онгоцыг хамруулах хэрэгтэй” хэмээн тэр Онгоц байдлын яамны сайд Сергей Шойгутай хийсэн зөвөлгөөн дээр хэлсэн байна.

Долдугаар сарын 11-нд “Ангара” компанийн Ан-24 онгоц Обь мөрний усанд ослын буулт хийсэн юм. Онгоцны хөдөлгүүр агаарт шатаж эхэлсний дараа нисэгчид усанд хатуу буулт хийсний улмаас долоон хүн үрэгдэж 30 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэн ирсэн байв. Онгоц усны гадаргад газардах үеэр хөдөлгүүр ба сүүл, сэнс нь салан унажээ. Энэ төрлийн онгоц хамгийн анхны нислэгээ 1962 оноос хийж эхэлжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж