Аварга, арсланг “Lexus-570”-аар мялаалаа

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Аварга, арсланг “Lexus-570”-аар мялаалаа

Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын арслан С.Мөнхбат түрүүлж аварга болсон бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын арслан Г.Эрхэмбаяр үзүүрлэж,  наадамчин олноо баясгасан билээ. Дөрвөн тэгш ой давхацсан их баярт, нутгийнхаа нэрийг дуурсган, наадамчин олондоо урамтай сайхан барилдаан үзүүлсэн аварга, арслангуудын амжилтыг Увс аймаг болон Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлийнхөн цоо шинэ “Lexus-570” автомашинаар мялаалаа. Хүй долоон худагт болж буй уяачдын наадмын үеэр аварга, арслан цолтнууд шинэ төмөр хүлгийнхээ түлхүүрийг гардав.




Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж