АНУ-аас Сирид баривчлагдсан иргэдийг суллахад туслахыг ОХУ-аас хүссэн гэсэн мэдээллийг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин батлахын сацуу Москва зөвшөөрсөн хэмээн TASS мэдээлэв.
“Хэдэн сарын өмнө АНУ-аас Сирид баригдсан АНУ-ын иргэдийг суллахад туслахыг биднээс хүссэн” хэмээн Мягмар гарагт /2016.08.09/ Туркийн ерөнхийлөгч Эрдогантай уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
“Энэ тийм онцын үйл явдал болоогүй. Бид Сирийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрч, тэдгээр баривчлагдсан иргэдийг ямар нэгэн нөхцөл, төлөөсгүйгээр АНУ-ын талд хүлээлгэн өгсөн. Бид үүнийг зөвхөн хүмүүнлэгийн үйл хэргийн хүрээнд л хийсэн” хэмээн ерөнхийлөгч Путин хэлсэн байна.
Г.Анударь
Эх сурвалж: Russia Times