Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын гурав дахь өдөр болсон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр хагас шигшээд Японы алдарт бөх, "чоно" хочит Каори Мацүмог 25 секундэд цэвэр ялан мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө дэвжээний эзэн орны бөх Рафаэль Силвад ялагдсан.
Д.Сумъяа, Силва хоёрын барилдааныг Японы шүүгч шүүн явуулсан юм. Д.Сумъяагийн өрсөлдөгч бөхийг хориотой мэх хийсэн гэж монголын талаас ихээхэн шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл энэ удаагийн олимпийн наадамд шүүгчээр ажиллаж байгаа Олон улсын шүүгч М.Бөхбат хэлэхдээ "Гараараа ханцуйнаас барьсан байхдаа тохойгоороо хөлд хүрэх бол хориотой мэх биш. Тиймээс 57 кг-ын жингийн финалын барилдааны шүүлт дүрмийн дагуу" болсон гэсэн тайлбарыг өгчээ.
Сонирхуулахад, "Рио-2016" олимпийн наадамд Олон улсын шүүгч М.Бөхбат шүүгчээр ажиллаж байна. Тэрбээр өчигдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн шийдвэрлэх барилдааныг шүүн явуулсан юм.
Ч.БОЛ