Далан сэтэрснээс Орхон голыг бохирдуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Далан сэтэрснээс Орхон голыг бохирдуулж эхэллээ

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт орших Орхон голын эхэнд иргэд, аж ахуйн нэгжүүд алт их хэмжээгээр олборлодог байна. Уг голыг хамгаалах зорилгоор  далан барьсан байсан ч их борооны улмаас сэтэрчээ. Үүний уршгаар Орхон гол руу химийн бодис агуулсан ус их хэмжээгээр урсан орж бохирдуулах болсон аж. Яаралтай арга хэмжээ авах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаад буй юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж