Олимпийн медальтан болсны дараах торгон агшин

Хуучирсан мэдээ: 2016.08.09-нд нийтлэгдсэн

Олимпийн медальтан болсны дараах торгон агшин

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн тэмцээн үргэлжлэн явагдлаа.  Энэ өдөр эрэгтэйчүүдийн 77 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 орны шилдгийн шилдэг жүдочид өрсөлдлөө. Дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа “А” хэсгийг тэргүүлэн барилдан барилдаж, эхний тойрогт хийлсэн. Улмаар Голландын В.Саннег ялж, шөвгийн наймд дэлхийн аваргын дөрвөн мөнгөн медальт Португалийн Телма Монтейог нэмэлт цагт торгуулиар хожин хэсгийн аварга болсон юм. Манай бөх хагас шигшээд "Лондон 2012" олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх Каори Мацүмотой барилдаж, 25 секундэд цэвэр ялан мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө дэвжээний эзэн орны бөх Рафаэль Силвад ялагдлаа.

Монголчууд олимпийн наадмаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль буюу нийт 24 медальтай. Тэгвэл жиндээ дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аваргын хүрэл медальт, Мастерсийн тэмцээнд гурав дараалан түрүүлэн Риод ирсэн Доржсүрэнгийн Сумъяа олимпийн 25 дахь медальтан тамирчин боллоо. Тэр дундаа эмэгтэй жүдочдоос анх удаа ОЛИМПИЙН МЕДАЛЬ болсон шинэхэн түүхийг бичээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж