Монголын тээвэрчдийн хувцас бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.10-нд нийтлэгдсэн

Монголын тээвэрчдийн хувцас бэлэн болжээ

Тяньжин боомт – Улаанбаатар хот – Улаан-Үд чиглэлд олон улсын ачаа тээврийг энэ сарын 13-наас туршилтын журмаар эхлүүлэх гэж байгаа билээ.  Уг үйл ажиллагаанд Монголын талын тээвэрчдийн өмсөх хувцас бэлэн болсон байна.

Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд Тяньжин боомт- Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд олон улсын ачаа тээврийг наймдугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд туршилтаар тээвэрлэж эхэлнэ.

Олон улсын автотээврийн уг чиглэлд Тяньжин хотоос ачсан ачаа Эрээнд хүрч, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн нутгаар дайрч, Улаан-Үд хүрэх юм байна. Монгол болон ОХУ олон улсын тээврийн конвенцид нэгдээд байгаа бол БНХАУ үүнд нэгдэхээр хүлээгдэж байгаа ажээ.

Энэхүү ажлыг Зам, тээврийн яам болон Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл ХХК-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

А.Сүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж