УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн З.Нарантуяа удирдах юм байна.
Хуулиараа тус дэд хороог УИХ дахь цөөнхийн бүлэг удирддаг. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн З.Нарантуяаг санал болгосны дагуу Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар сонгожээ.
Тус хяналтын дэд хороо ирэх өдрүүдэд 2016 оны төсөв дээр ажиллах аж. Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хийсэн. Үүнтэй холбогдуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулагдсан бол мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо давхар ажиллах болж буй аж.
Г.ХОРОЛ