Олон улсын хөгжмийн “V-Rox” фестивалийн албан ёсны үзүүлэх тоглолт өнөөдөр /2016.08.10/ Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх Хар сувд хөлөг онгоц дээр болно.
Энэхүү үзүүлэх тоглолтод амьд хөгжмийн Моханик, Нисванис, “The Colors”, “The Lemons” зэрэг хамтлагууд өөрсдийн уран бүтээлээ сонирхуулах ажээ. Мөн энэ үеэр “V-Rox” фестивальд өмнөх жилүүдэд оролцож байсан хамтлагуудын сонирхолтой видео болон олон улсын хөгжмийн фестивальд оролцох боломжийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэх гэнэ.
Сонирхуулахад 2013 оноос ОХУ-н Владивосток хотод зохиогдож, жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа олон улсын хөгжмийн “V-Rox” фестивальд 2014 онд “Mohanik”, 2015 онд “The Colors” хамтлагууд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан бөгөөд энэ жил 20 жилийн ойн хүрээндээ амьд хөгжмийн шилдэг “Нисванис” хамтлаг “V-ROX-2016” олон улсын амьд хөгжмийн фествивальд гоцлон тоглохоор болжээ.
Уг наадам энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд болох юм. Энэхүү амьд хөгжмийн наадамд оролцож буй гурав дахь монгол хамтлаг Нисванис болж байгаа юм.
А.Сүрэн