Энэ ер бусын мэс заслыг эрхтэн суулгах Испанийн нэртэй эмч Педро Кавадас (Pedro Cavadas) удирдсан байлаа. Энэ эмчийн баг нүүр шилжүүлэн суулгахдаа доод эрүүг хэлний хамт суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн юм. Бас тэд Испанид анх удаагаа мөрөөр хоёр гарыг залгаж байжээ. Хөл шинээр шилжүүлэн суулгах мэс засал эртнээс бэлтгэгдсэн бөгөөд түүнийг хийх шаардлага төдийлөн гараагүй. Учир нь хиймэл хөлний протезаар тасарсан хөлийг орлуулах нь амар байсан байх. Гэтэл ослоор хоёр хөлөө алдсан хүнд олон үүрэг гүйцэтгэхээр хиймэл хөл олох нь хэцүү байжээ. Ингээд донорын эрхтэн залгахаар шийдсэн байлаа. Шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон ч ойрын хэд хоногт шинэ эрхтэнг организм нь хүлээн авахгүй байхын эсрэг хамаг анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна. Энэ мэс заслын үр дүн гартал хэдэн сар хэрэгтэй болно. Мөн түүнээс урт хугацаанд шилжүүлэн суулгасан эрхтний хөдөлгөөн сэргэх ёстой.
Испанид дэлхийд анх удаа хөл шилжүүлэн суулгажээ
Испанийн мэс засалчид дэлхийд анх удаа өвчтөнд хоёр хөл залгах мэс заслыг хийжээ. Валенсийн Ла Фе цэргийн эмнэлэг 10 цаг үргэлжилсан мэс заслыг даваа гаригт шилжих шөнө хийжээ.
Ш.Мягмар