Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XXXI наадмын талбайн теннисний хосын төрөл үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн хосын төрөлд АНУ, Испани, Бразил болон Румыны багууд хагас шигшээд үлдлээ. Тэгвэл Сербийн хос болох дэлхийн тэргүүн теннисчин Новак Жокович, Ненад Зимонич нарын хослол Бразилын хослолд хожигдон тэмцээнийг өндөрлүүлсэн байна.
Ганцаарчилсан төрлийн эхний тойрогт Аргентиний Хуан Мартин дел Потрод хожигдон тэмцээнийг орхисон Жокович хосын төрөлд ч тоглоод амжилт олж чадсангүй. Аргентин теннисчин өдгөө шөвгийн 16-д үлджээ.
Дэлхийн чансааг тэргүүлэгч, "Их дуулга" тэмцээний 12 удаагийн аварга, "Бээжин-2008" олимпийн хүрэл медальт Сербийн Новак Жокович ийнхүү Риогийн наадмыг орхилоо.
Ч.БОЛОР